Хятад улс хурдны галт тэрэгний төмөр замаар Европ, Азийг холбох бодолтой байна. Хурдны галт тэргийн олон улсын төмөр замын харилцааны үндэсний хэт төслийн зөвлөх, профессор Ван Мэншу энэ тухай мэдэгдэв. Төмөр замын гол шугамын эхний төслийг хэрэгжүүлснээр зорчигчид Лондоноос Бээжин, цааш Сингапур магадгүй Энэтхэг, Пакистан хүрэх боломжтой гэж тэр хэллээ. Хоёр дахь төслөөр Европын төмөр замын сүлжээнд гарцтай Орос, Германы нутгаар хурдны галт тэргийн төмөр зам барих юм. Гурав дахь шугамаар Хятад, Вьетнам, Таиланд, Мьянма, Малайзыг холбоно. Гурван гол шугамыг тавих барилгын ажлыг ойрын арван жилд дуусгахаар төлөвлөсөн нь төслийн хамгийн өөдрөг хэсэг хэмээн ИТАР-ТАСС агентлаг тэмдэглэв. Хятад улс одоогоор 17 оронтй яриа хэлэлцээ хийж байна гэж Ван Мэншу хэллээ. Хурдны галт тэргийн энэ зам 3 мянга гаруй км урт байна.