Орос улсын засаг захиргаа боловсрол, орон сууц, орон сууц аж ахуйн холбооны шинэ зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Холбооны хөтөлбөрийг 2011 он болон дараагийн жилүүдэд санхүүжлэх тухай зөвлөлгөөний үеэр ерөнхий сайд В.Путин ийнхүү мэдэгдэв. Дээд зэргийн технологи, нийгэм болон тээврийн дэд бүтэц, орон сууцны асуудлыг шийдэх, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн холбооны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ жил 740 тэрбум рубль зарцуулна. “Бид эдгээр тэргүүлэх зорилтоос үүдэн дараагийн жилийн холбооны зорилтот хөтөлбөрийн жагсаалтыг гаргана” гэж В.Путин хэлэв. 2015 онд хэд хэдэн чухал санаачилгыг багтаасан боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах хэрэгтэй гэж тэрээр хэлэв. Риа Новости агентлагийн уламжилснаар хэр тааруу үнэтэй орон сууц барих үндэсний төсөлд тодорхой ангиллын иргэдэд үнэ төлбөр орон сууц олгох төрийн үүргийг тусгах юм.