Стратегийн давшилтын зэвсгийн талаарх шинэ хэлэлцээрийн яриа хэлэлцээг шуурхайлахад АНУ бэлэн бус байна гэж Цагаан ордоны албан ёсны төлөөлөгч Роберт Гейтс мэдэгдэв. Вашингтонд 4-р сарын 12-13-нд болох цөмийн аюулгүй байдлын талаарх дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан АНУ баримт бичигт гарын үсэг зурах зорилт тавихгүй гэж тэрээр хэлэв. Ойрын 2-3 долоо хоногт шинэ хэлэлцээрт гарын үсэг зурна гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр мэдэгдсэн юм. Яриа хэлэлцээнд оролцогчид үлдсэн асуудлыг шийдэж, дөрөвдүгээр сард дээд хэмжээний уулзалтын дараа хэдэн долоо хоног болох байсан ч, тэд шаардлагатай хугацаанд ажиллана гэж Гиббс энэ мэдэгдлийн хариуд тэмдэглэв. Стратегийн давшилтын зэвсгийн хуучин гэрээний үйлчлэх хугацаа өнгөрсөн оны эцэст дууссан юм. Орос, Америк 2009 оны зунаас шинэ хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ хийж байна. Гэрээний хүрээнд харилцан шалгалт хийж, хяналт тавих механизм талуудад тээг болж байгаа чулуу юм хэмээн Риа Новости агентлаг тэмдэглэв.