Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Орос улсад судалгаа, шинжлэх ухааны бүтээлийн төв байгуулах ажлыг эрчимжүүлж,  цаашид үүнийг ашигтай болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Холбооны хуралд танилцуулсан илгээлтдээ холбогдох зорилт тавьсаныг Д.Медведев сануулав. Үүнийг албан ёсоор бүтээлийн төв хэмээн нэрлэдэг ч, үнэн хэрэгтээ орчин үеийн технологийг хөгжүүлэхэд дэмжлэг болох ёстой суурин байгуулах тухай ярьж байна гэж төрийн тэргүүн мэдэгдсэн юм. “Манайд төдий л зөв чиглэл биш болох Силиконы хөндий байгуулж чадах эсэхийг мэдэхгүй. Судалгаа хийж, үүнийг цаашид арилжааны ашигтай болгох иймэрхүү өвөрмөц, бие даасан төв байгуулахад гол санаа оршиж байна” гэж тэрээр тодруулав. Засгийн газар, ерөнхийлөгчийн тамгын газар энэ салбарт тодорхой ажил хийсэн бөгөөд ерөнхийлөгч тэргүүн зэргийн асуудлыг тодорхойлохыг санал болгосон юм. “Энэ төв хаана орших, үйл ажиллагааг нь бид тодорхойлох ёстой” гэж тэрээр хэлэв. Бид эдгээр зорилтын санхүүжилтыг тодорхойлох ёстой. Ямар зарчмаар, ямар хугацаанд санхүүжүүлэх шаардлагатай болохыг тодорхойлох хэрэгтэй. Тус төвд тэргүүн зэргийн мэргэжилтэн, эрдэмтэн шаардлагатай гэж ерөнхийлөгч үзэж байна. "Энэ мэдээж хэрэг манай эрдэмтэд, мөн гадаадын мэргэжилтнийг урих нь үүнээс дутахгүй чухал. Учир нь санал солилцож, аливаа чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны гол чиглэлд байхад энэ чухал" хэмээн төрийн тэргүүн тэмдэглэв.