0Орос, Швед улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сайхан ирээдүйтэй. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Шведийн ерөнхий сайд Фредрик Рейнфельдтэй Кремльд яриа хэлэлцээ хийсний дараа ийнхүү мэдэгдэв. Орос, Шведийн эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, Швед улс оросын европ дахь чухал түнш байна гэж тэрээр хэллээ. Хоёр орны бараа эргэлт сүүлийн 5 жилд 4 дахин нэмэгдсэнийг Д.Медведев сануулав. Дэлхийн хямарлын улмаас энэ үзүүлэлт буурсан ч, урьдын адил хэдэн тэрбум доллороор хэмжигдэж байна. Эрчим хүч, санхүү, ойн аж ахуй, экологи, эрчим хүчийг үр ашигтай ашиглах салбар дахь манай хоёр орны хамтын ажиллагаа бидний хамтын ажиллагааны нүүр царайг илтгэнэ хэмээн найдаж байна гэж Д.Медведев хэллээ. Шведийн ерөнхий сайд хамгийн сүүлд 2000 онд Орос улсад хүрэлцэн ирснийг тэр тэмдэглэв. “Хөрш орнууд ийм завсарлага авч болохгүй” гэж тэрээр тэмдэглэсэн байна. ИТАР-ТАСС агентлагийн уламжилснаар Кремльд болсон яриа хэлэлцээний төгсгөлд Орос, Швед улс эрчим хүч, сансар судлал, эрүүл мэнд, соёл, урлаг, ерөнхий прокурорын шугамаар хамтран ажиллах хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.