МАГАТЭ-ийн ивээлд  нутаг дэвсгэртээ байгуулж байгаа түлшний банкинд Орос улс энэ жил бага түвшинд баяжуулсан ураны эхний хэсгийг нийлүүлнэ. “Росатом” компанийн тэргүүн Сергей Кириенко Парис хотод болж байгаа олон улсын цөмийн сайд нарын бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Иргэдийн хэрэгцээнд уран баяжуулдаг Олон улсын төв оршдог Сибирийн Ангарск хотод түлшний Банкийг байгуулж байна. Мянган мегаваттын хүчин чадалтай реакторыг шинээр бүрэн ажиллуулахад хүрэлцэх хэмжээний түлшийг тус банкинд хадгална гэж Кириенко хэллээ. МАГАТЭ-ийн шийдвэрээр банкны нөөцөөс ураныг хуваарилна.