Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойд зориулсан олон улсын буухиа өнөөдөр Сахалинаас Владивостокт хүрлээ. Буухиа Алс Дорнодын Чукотка, Камчаткийг дайран өнгөрчээ. Буухиа 2-р сарын 2-нд Оросын Мурманск хот болон Белорусын Гродно хотоос нэгэн зэрэг эхэлсэн байна. Бухиагийн маршрут Орос, Белорус, Украин, Молдав, Армени, Киргиз, Казахстан, Тажикистаны хилээр үргэжилж байна. Аугаа их ялалтын 65 жилийн ой, эх орныхөө өмнө байгуулсан гавьяа, эр зориг нь түүхэнд үлдсэн хилчдийн дурсгалд энэ буухиаг зохион байгуулж байна. Буухиа 5-р сарын 28-нд Хилчдийн өдрөөр Москва хотын Полонный ууланд барианд орох юм.