Орос, АНУ-ын төлөөлөгчид мягмар гаригт Стратегийн Давшилтын Зэвсгийг /СДЗ/ хорогдуулах тухай шинэ хэлэлцээрийн талаарх яриа хэлэлцээг мягмар гаригт Женев хотноо үргэлжлүүлж байна. Өмнөх ес дэх яриа хэлэлцээ 2-р сарын 1-27-нд болсон юм. Үүний дараа талууд техникийн завсарлага авчээ. Энэ удаагийн яриа хэлэлцээ төгсгөлийнх байж магадгүй байна. Баримт бичиг бэлтгэх үндсэн ажил хэдийн дууссан. Орос, АНУ-ын төлөөлөгчид харьцангуй богино хугацаанд СДЗ-ийн тухай хэлэлцээрийг бараг боловсруулж дууслаа хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев баасан гаригт батлан хамгаалахын яамны хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
Хэлэлцээрийг пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системтэй уялдуулан холбох ноцтой цорын ганц санал зөрөлдөөнийг даван туулах хэрэгтэй байна. Үүнийг зайлшгүй даван туулах ёстой. Орос улсын ойролцоо Зүүн Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах АНУ-ын төлөвлөгөөтэй энэ холбоотой юм. Хоёр тал тохиролцож байгаа цөмийн цэнэгт хошуу, үүнийг хүргэх хэрэгсэл зэрэг стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах америкийн системийн бүрэлдэхүүн хэсгийг байрлуулах зэрэг нь одоогийн хүчний тэнцвэрийг өөрчилнө.
Оросын талд ийм асуудлыг анх удаа тавьж байгаа юм биш ээ. 1991 онд гарын үсэг зурсан СДЗ-1 гэрээнд стратегийн давшилтын зэвсэг болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн харилцан хамаарлын тухай зүйл багтсан байдаг. Д.Медведев, Барак Обама нар үүнийг харгалзах тухай ярьж байсан. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Оросын дуу хоолой” радиод саяхан өгсөн ярилцлагадаа энэ тухай сануулсан юм. Хоёр орны удирдагч өнгөрсөн оны 4-р сард олон улсын Их хорийн талбарт анх уулзахдаа энэ тухай дурдсан байна. Москва хотод өнгөрсөн оны 7-р сард гарын үсэг зурсан баримт бичигт тэдний ойлголтыг тусгажээ. Бидний зүгээс энд ямар нэг өөрчлөлт хийгээгүй. Яриа хэлэлцээнд оролцож байгаа америкийн тал энэ харилцан хамаарлыг тохиролцсон хэлбэрээр баримт бичигт тусгана гэдэгт бид найдаж байна.  АНУ энэ талаар бэлэн гэдгээ энэ удаагийн уулзалт хүртэл илэрхийлж байгаагүй юм. Түүгээр ч барахгүй пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системтэй уялдуулах асуудлыг ардчилсан намынхан олонхийн суудалгүй тул сенатаар батлахад ноцтой бэрхшээл гарч магадгүй хэмээн Вашингтоны засаг захиргааны төлөөлөгчид мэдэгджээ. Нөгөөтэйгүүр СДЗ болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг уялдуулахгүй бол оросын парламент үүнийг батлах аргагүй юм. Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев 2-р сарын эцэст Вашингтонд америкийн ажил нэгт нөхөддөө энэ тухай мэдэгдсэн байна. Баримт бичигт АНУ-д нэг талын давуу тал олгосон байвал оросын хууль тогтоогчид “давж үл болох улаан шугамыг нарийн тодорхойлсон” гэж тэрээр хэллээ. Женев хотод яриа хэлэлцээг сэргээхийн өмнөхөн ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Юрий Балуевский мэдэгдэхдээ тэгш эрхийн үндсэн дээрх асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн юм. Зөвхөн нэг талд ашигтай байдлаар баримт бичгийг боловсруулбал яриа хэлэлцээ мухардалд орно гэдэгт тэр итгэлтэй байна.