Түүх, соёлын дурсгалыг хамгаалах Британийн “Нэшнл траст”сан Британийн нийт нутаг дэвсгэр дахь салбаруудад хадгалж байсан хуучны 150 мянган ном, хэвлэлийн электрон жагсаалтыг анх удаа гаргасан тухай ИТАР-ТАСС агентлаг уламжиллаа. Библ судрын ховор хэвлэл, 17-р зууны газар зүйн атлас, 1535 жилийн тэртээх английн хамгийн эртний цагаан толгой зэрэг бүтээлийн заримыг интернетэд тавьжээ. Ном, хэвлэлийн зохиогч, хэзээ, хаана хэвлэсэн тухай төдийгүй үүнийг тус сангийн аль салбарт ямар байдалтай хадгалж байгаа, ном хэвлэлийг хаанаас уг санд өгч, одоо хэнд харьяалагдаж байгаа тухай мэдээллийг электрон жагсаалтаас авах боломжтой.