Орос улс энэ жил НҮБ-ын Дэлхийн хүнс хөтөлбөр байгууллагын төсөлд 20 сая орчим долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Сангийн яам 10 сая долларыг онц нөхцөлд нөөцөлжээ. Оросын Гадаад хэргийн яамны дэд сайд Александр Яковенко даваа гаригт “Россия 24” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Бэрхшээлтэй олонтаа тулгардаг ТУХН-ийн орнуудад Орос улс тэргүүн зэргийн анхаарал тавина гэж дипломатч хэлэв. НҮБ-ын Дэлхийн хүнс хөтөлбөр байгууллага нь байгалийн гамшиг, дайны хор уршигт нэрвэгдсэн бүс нутаг, улс оронд хүнсний тусламж үзүүлдэг хүмүүнлэгийн хамгийн том байгууллага юм. Орос улс 2002 оноос хөтөлбөрийн идэвхтэй хандивлагч байна.