Шведийн ерөнхий сайд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар Оросын удирдлагатай яриа хэлэлцээ хийхээр өнөөдөр Москва хотод ирж байна. Эрчим хүч, сансрын орон зайг судалж, ашиглах, эрүүл мэнд, нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай багц баримт бичиг боловсруулсан байна. Үүний зэрэгцээ Фредрик Рейнфельдт Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, засгийн газрын тэргүүн В.Путинтай шведийн компани Орос улсад үйл ажиллагаа явуулах нөхцлийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Одоо оросын зах зээлд “ИКЕА”, “Вольво”, “Скания”, “Тетра-Пак”, “Электролюкс” зэрэг нэрд гарсан компаниуд ажиллаж байна. Үүнээс гадна Балтын тэнгис, хойд Европ, Арктикт хоёр орон хамтран ажиллах тухай ярьж байна. Өнгөрсөн оны 11-р сард Стокгольм хотод болсон Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Медведев Рейнфельдт Москвад айлчлах урилга өгсөн юм.