ХБНГУ-ын канцлер Ангела Меркель “аюулгүй байдлын талаар шинээр түншлэх тухай” Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн саналыг өргөн хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр энэ тухай даваа гаригт Берлинд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн юм. “Хамгийн шуурхай бус байгууллага” болох Европ дахь Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд энэ санаачилгыг хэлэлцэж байна гэж канцлер хэллээ. Тиймээс үүнийг хэлэлцэхэд Екатеринбург хотод дээд түвшинд болох герман-оросын засгийн газар хоорондын зөвлөлгөөн зэрэг бусад гол талбар чухал байна гэж ХБНГУ-ын засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Германы одоогийн болон өмнөх дээгүүр тушаалын цэргийнхэн, дипломатчдын Орос улсыг НАТО-ийн бүрэлдэхүүнд оруулах саналын тухайд Меркель хариулахдаа, “юуны түрүүнд энэ талаар Оросоос асуух” хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Үүний зэрэгцээ НАТО болон ОХУ-ын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэдэгт тэрээр итгэлтэй байна.