Орос, АНУ-ын төлөөлөгчид өнөөдөр Женев хотноо стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ хэлэлцээрийн талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ээлжит 10 дахь яриа хэлэлцээний өмнө яриа хэлэлцээнд оролцогч хоёр орон СДЗ-ийн шинэ хэлэлцээг бараг боловсруулсныг тэмдэглэв. Хэлэлцээрийн дагуу байлдааны цэнэгт хошуу, тээгчийг цаашид хорогдуулна. Үүнээс гадна Москва шинэ баримт бичигт гэрээнээс нэг талын шийдвэрээр гарах боломжийн тухай зүйл оруулахыг шаардаж байна. Европ дахь америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийн пуужин амдан сөнөөгч оросын тив хоорондын баллистик пуужинд заналхийлж байна хэмээн оросын эрх баригчид дүгнэвэл энэ зүйл хэрэгтэй юм.