Мексикийн Монтерреед болсон тэмцээнд Анастасия Павлюченкова түрүүлж Эмэгтэйчүүдийн теннисний холбооны анхны аврага цолоо авлаа. 18 настай оросын теннисчин төгсгөлийн тоглолтонд Словакийн туршлагатай теннисчин Даниэлу Хантуковаг хожсон байна. Энэ тоглолт түүний энэ өдөр тоглосон 2 дах тоглолт байлаа. Тэрээр хагас шигшээд Латвийн Анастасия Севастовагаас хүчтэй гэдгээ харуулж хожсон юм.