БНАСАУ-ын зүгээс эрс эсэргүүцсэн боловч Өмнөд Солонгост, өнөөдөр АНУ-тай хамтарч хийдэг цэргийн хээрийн сургууль эхэллээ. Хээрийн сургуульд 38 мянган цэргийн албан хаагч оролцож байна. Үүнтэй зэрэгцээд Хойд Солонгос цэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд орсон бөгөөд Өмнөд Солонгосын цэргийнхэнтэй холбоотой байсан цорын ганц холбоо тасарсан байна. Холбоотон 2 улсын жил тутмын уламжлалт цэргийн хээрийн сургууль, арлын хойд хэсэг руу дайрах угтвар нөхцөл болж байна гэсэн Пхеньяны хурц шүүмжлэлийн дор болдог билээ. Мөн энэ удаа Солонгосын ардын армийн албан ёсны төлөөлөгч, энэ хээрийн сургууль нь эзлэн түрэмгийлэх санаа агуулсан бөгөөд БНАСАУ, умард, өмнөдийн хооронд түрэмгий ажиллагаа явуулахаас татгалзах зөвшилцөөн болон найрамдлын гэрээнээс татгалзаж байгаагаа зарлалаа. Үүнээс болж Солонгосын хойгыг цөмийн зэвсгээс татгалзуулах процесс тасрах бөгөөд БНАСАУ өөрийгөө батлан хамгаалахын тулд цөмийн тогтоон барих хүчээ бэхжүүлнэ гэж тэр хэлжээ.