Түркийн зүүн нутгийн Элязыг хотод болсон 6 баллын газар хөдлөлтөөс болж 57 хүн амь насаа алдаж, 100-аад хүн хэлмэгдсэн байна. Орон нутгийн онц байдлын хэлтэсээс ийм мэдээг сая тараалаа. Газар хөдлөлтийн төв байсан энэ хотын 30 гаруй байшин нурж, олон байшинд ан цав гарчээ. Эхний газар хөдлөлтийн дараа 5,5 баллын хүчтэй 2 дах түлхэлт болсон байна. Энэ түлхэлтийн талаар мэдээ ирээгүй байна. Анкара болон бусад хотуудаас аврагчид болон иргэний хамгаалахын ажилтнуудыг явуулаад байна. Түркд газар хөдлөлт байнга болж байдаг юм. 1999 онд хамгийн хүчтэй газар хөдлөлт болж 20 мянган хүн амь насаа алдсан юм.