Иракд болсон парламентын сонгууль энэ улсад бүх нийтийг хамарсан зохицуулалтад тус болно гэдэгт Москва найдаж байна. Сонгуульд Иракын нийгмийн овог аймгуудын болон улс төрийн хүчний бүх төлөөлөгчид оролцож саналаа өгсөн явдалд сэтгэл ханамжтай байна гэж Орос улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдлээ. Энэ нь үндэсний эв нэгдэлд хүргэж, тусгаар тогтнолоо бэхжүүлж, өөрсдийн хувь заяа болон байгалын баялагаа өөрсдөө шийдвэрлэх эрхийг иракчуудад олгох сайхан замыг нээж өгч байна гэж дипломатч хэлжээ. Сонгуулийн үеэр Багдад болон бусад хотуудад болсон алан хядах ажиллагаанаас болж 40-өөд хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн шархадсан явдалд гүн эмгэнэл илэрхийллээ.