«Петр Наличийн хөгжмийн хамт олон» гэдэг хамтлаг Орос улсыг, Ослод болох «Евровидение-2010» уралдаанд төлөөлнө. Оросын үндэсний сонгон шалгаруулах хөгжмийн уралдаанд оролцсон 25-н оролцогчоос тэднийг сонгосон байна. Шалгаруулалтын төгсгөлийг «Россия-1» сувгаар дамжуулсан байна. Телевиз үзэгчид гар утасны мессеж ба дуудлагаар мөн мэргэжлийн шүүгчид бас санал хураалтанд оролцсон байна. «Евровидение-2010» 5-р сарын 25-29-нд Норвег улсад болно. Оросын дуучид энэ уралдаанд 1994 оноос эхлэн оролцож байна. Манай орныг Филипп Киркоров. Алла Пугачева, Алсу, Юлия Савичева зэрэг дуучид, «Мумий тролль», «Тату», «Серебро» зэрэг хамтлагууд төлөөлж байсан билээ. 2008 онд Орос улсыг төлөөлж оролцсон дуучин Дима Билан «Believe me» дуугаараа түрүүлсэн билээ. Энэ уралдаан 2009 онд Москвад болсон билээ.