Ерөнхий сайд В.Путин оросын эмэгтэйчүүдэд мартын 8-ны баярын мэнд хүргэлээ. Энэ баяр баясгалантай хаврын баяр, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцэл, эрчүүдтэй эрх тэгш байх зэрэг нилээн хурц асуудлуудыг өмнөө тавьж эхэлэж байсан билээ гэж засгийн газрын сайтанд байрлуулсан илгээлтэнд өгүүлсэн байна. Орос улсад, эх хүүхдийг хамгаалах, эмэгтэйчүүдийг янз бүрийн ажиллагаанд оролцуулах, адил тэгш хөдөлмөрийн нөхцөлөөр болон цалингаар хангах зэрэг шийдэгдээгүй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд их зуйл хийх хэрэгтэй байна гэж ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Энэ тэгш эрхийг олж авахын төлөө тэмцлийн үед ч, зөвхөн хүүхнүүдэд бурханаас хайрласан энхрий ялдам зан, сэтгэл татам төрх, гуалиг сайхан биеийг эрчүүд үеийн үед дээдлэж явах болно.