БНАСАУ-ын зүгээс эрс эсэргүүцсэн боловч Өмнөд Солонгост, өнөөдөр АНУ-тай хамтарч хийдэг цэргийн хээрийн сургууль эхэллээ. Үүнтэй зэрэгцээд Хойд Солонгос цэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд орсон бөгөөд Өмнөд Солонгосын цэргийнхэнтэй холбоотой байсан цорын ганц холбоо тасарсан байна. Холбоотон 2 улсын жил тутмын уламжлалт цэргийн хээрийн сургууль, арлын хойд хэсэг руу дайрах угтвар нөхцөл болж байна гэсэн Пхеньяны хурц шүүмжлэлийн дор болдог билээ. Мөн л энэ удаа Солонгосын ардын армийн албан ёсны төлөөлөгч, энэ хээрийн сургууль нь эзлэн түрэмгийлэх санаа агуулсан бөгөөд БНАСАУ, умард, өмнөдийн хооронд түрэмгий ажиллагаа явуулахаас татгалзах зөвшилцөөн болон найрамдлын гэрээнээс татгалзаж байгаагаа зарлалаа. Үүнээс болж Солонгосын хойгыг цөмийн зэвсгээс татгалзуулах процесс тасарах бөгөөд БНАСАУ өөрийгөө батлан хамгаалахын тулд цөмийн тогтоон барих хүчээ бэхжүүлнэ гэж тэр хэлжээ. Үүнээс өмнө САА-ийн штаб, хэрвээ шаардлагатай гэж үзвэл, АНУ, Өмнөд Солонгос улсуудын түрэмгийллийг таслан зогсоохын тулд өөрийн орны цөмийн тогтоон барих хүчийг оролцуулсан давшилтын болон хамгаалалтын бүх зэвсгээ ашиглана гэж мэдэгдэж байсан билээ. Ийнхүү АНУ, Өмнөд Солонгосын одоогийн цэргийн хээрийн сургууль, тэртэй тэргүй хүндрэлтэй байгаа Солонгосын хойгыг цөмийн зэвсэггүй болгох асуудлын эргэн тойроны байдалд муугаар нөлөөлнө. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хийж байсан хэлэлцээр 2008 оны 12-р сард зогссон бөгөөд одоо болтол сэргээгүй байна. Хэрвээ НҮБ-ийн АЗ-өөс авсан хориг арга хэмжээг цуцлах буюу өөрчлөх, тэдний хэлдэгээр АНУ, Өмнөд Солонгос, тус улсыг заналхийлэхээ зогсоосон тохиолдолд Хойд Солонгос хэлэлцээрт буцаж орно гэж мэдэгддэг юм. Бусад шинжээчдийн үзэж байгаагаар, ямагт урьдчилан мэдэгдэж байж явуулдаг АНУ, Өмнөд Солонгос улсуудын цэргийн хээрийн сургууль ямар нэгэн мэдэгдхүйц зөрчилгүйгээр явагдаж байна. Тэгээд ч энэ жилийн хээрийн сургуульд АНУ-ын ТЦХ-ний нисэх онгоц тээгч оролцоогүй, цэргийн албан хаагчийн тоо ч ноднингийхоос цөөн байна. Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдээлснээр, энэ удаа Пхеньян 3-р сарын 8-наас, өмнөдтэй хиллэж байгаа нутгаар дамжин тээвэрлэж байгаа ачаа тээврийг болон хил орчмын Кэсоны солонгос хоорондын хамтын ажиллагааны цогцолборын ажиллагааг зогсоогоогүй байна гэж мэдээлсэн байна.