Өнөөдөр Орос улсад хуучин машин устгах улсын хөтөлбөр эхэллээ. 1999 оноос өмнө үйлдвэрлэсэн машиныг устгах бөгөөд эзэнд нь 50 мянган рублийн эрхийн бичиг өгнө. Хуучин машины эзэд энэ эрхийн бичгийг эх орны үйлдврийн шинэ машин худалдаж авахдаа ашиглана. Энэ хөтөлбөр 11-р сар хүртэл үргэлжилнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд орос улсад угсарсан 66 загварын машин худалдаж авч болно. Энэ хөтөлбөрийн тусламжтайгаар 200 мянган шинэ машин зарж болно гэж Аж үйлдвэр худалдааны яам үзэж байна. Машинаа 10 жил ашиглаж байгаа жолооч Орос улсад 14 сая орчим байна.