Ирак улсаас АНУ-ын цэргийг 2011 оны сүүлчээр гаргана гэж ерөнхийлөгч Барак Обама ням гаригт мэдэгдлээ. Энэ хугацааг болтол америкийн цэргийнхэн, Иракын аюулгүй байдлын хүчнийхэнтэй хамт алан хядагчдын эсрэг хамтарсан ажиллагаа явуулж, энгийн иргэдийг хамгаалах болно. Ирак улсад паламентын сонгууль болж байгаа тэр өдөр Обама энэ үгийг хэлсэн байна. Тус улсын түүхэнд энэ үйл явдал чухал үе шат болж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Сонгогчдын 65 % нь саналаа өгөөд байна. Урьдчилсан мэдээгээр шийтуудийн бүс нутгуудад Нури-аль-Малики, суннитуудын нутагт түүний гол өрсөлдөгч «Аль-Иракия» либерал-үндэсний нэгдлийн тэргүүн Айяд Аллауи нар тус тус тэргүүлж байна. Сонгууль маш түгшүүртэй байдалд болсон байна. Багдадад болон бусад хотуудад болсон алан хядах ажиллаггаанд 25 хүн амь насаа алдсан байна.