Сомалийн дээрэмчдийн олзноос суллагдсан оросын далайчид нутгаа зүгэллээ. Тайландын далбаатай, загас агнуурын «Тай Юнион-3» хөлөг онгоцийг ноднин жилийн 10-р сарын сүүлчээр барьцаалсан билээ. Далайн дээрэмчдийн гарт 27 далайчид орсон бөгөөд түүнээс 23 нь Оросын Калининград хотын оршин суугчид юм. Тэднийг суллах хэлэлцээр 4 сарын турш үргэлжилсэн билээ. Хөлгийн эзэн компан барьцааны мөнгийг дээрэмчидэд агаараар хүргэсэн бөгөөд ням гаригт тэднийг сулалсан байна. Барьцааны хэмжээг мэдээлээгүй байна. Одоо «Тай Юнион-3» хөлөг Сейшалийн арлын зүг эдгээр хөлгүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа Орос улсын Хар далайн флотын аврагч чирэгч онгоцны хамгаалалт дор явж байна. Далайн дээрэмчдээс суллагдсан далайчид энэ долоо хоногийн сүүлчээр Калининградад ирнэ.