Орос улс болон олон оронд өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж байна. НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны баярын илгээлтэнд, сүүлийн 15 жилд дэлхий дахин эмэгтэй хүний эрхийг хамгаалах асуудалд нилээд их амжилтанд хүрсэн гэж тэмдэглэжээ. Хүүхнүүдийг, эрэгтэйчүүдтэй ижил тэнцүү эрхтэй болгох бодлого барьж байгаа, охидууд анхан шатны боловсрол эзэмших боломжтой болж байгаа, эмэгтэйчүүд улс төрд илүү оролцож, бизнес хийж байгаа улсуудын тоо сүүлийн үед нэмэгдэж байна. 3-р сарын 8 бол оросуудын хамгийн дуртай баярын нэг юм. Энэ өдөр эмэгтэйчүүд бэлгэнд цэцэг заавал авч, гоо үзэсгэлэнгийн билиг тэмдэг болсон хүүхнүүд маань энэ өдөр гэрийн бүх ажлаас чөлөөлөгддөг билээ. АНУ-д 3-р сарын 8-ныг албан ёсоор тэмдэглэдэггүй, гэхдээ энэ баяртай холбоотой үйл ажиллагаанууд болно. Цагаан ордонд ерөнхийлөгч Барак Обома түүний гэргий Мишель нар хүлээн авалт хийх бөгөөд энэ нь гол үйл явдал болно. Австрал улсад гоо үзэсгэлэнгийн билиг тэмдэг болсон бүсгүйчүүд маань хувцасаа ногоон, хөх ягаан өнгийн цэцгээр гоёж, хайр сэтгэл, энхрийлэл, их хүндэтгэлийн билиг тэмдэг болсон цэцгийн баглааг нөхөр, хүү, хамт ажилладаг эрчүүдээсээ гардан авах болно.