Афганистанд орон нутгийн аюулгүй байдлын хүчнийхэн, английн тусгай албаныхантай хамтарч энэ орны түүхэнд хамгийн их хэмжээний хар тамхи хурааж авлаа. Энэ хар тамхи нь мансууруулах бодисны түүхий эд болдог билээ. Нийтдээ 15 тонн хар тамхи хурааж авсан байна. Хэрвээ энэ түүхий эдийг эцсийн бүтээгдхүүн болгосон бол Их Британы хар зах дээр 230 сая доллар болох байлаа гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Энэ үхэл таригч бодисыг битүү чихсэн 2 ачааны тэргэнээс энэ хар тамхийг хураасан байна. Энэ хураагдсан хар тамхи нь, ноднин хураасан бүх хар тамхины 45%, Афганистаны түүхэнд хурааж байсан хар тамхины дээд хэмжээнээс 3 тонноор бага байжээ.