Оросын иргэдийн ихэнхийн саналаар төгс эмэгтэй ухаалаг, царайлаг, аж ахуйч, халамжтай байх ёстой юм байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, мартын 8-ны өмнө бүх оросын ВЦИОМ төвөөс явуулсан санал асуулгын дүн үүнийг нотлож байна. эх хүн гэдэг халамжтай л байхыг хэлнэ гэж эрчүүдийн 67% нь үзэж байна. Эхнэр хүн аж ахуйч байх ёстой. Эмэгтэй найз гэдэг оросын иргэдийн үзэж байгаагаар бусдын төлөө санаа зовж чаддаг байх ёстой юм байна. Эмэгтэй дарга, хамт ажилдаг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн гол нь ухаан гэж бусад нь үзэж байна. Энэ санал асуулгыг 2-р сарын 27-28-ны хооронд, оросын 140 суурин газрын эрчүүдийн дунд хийсэн байна.