Өнөөдөр парламентын сонгууль болж байгаа Ирак улсад болсон алан хядах ажиллагаанаас болж 20 хүн амь насаа алдаж, арав гаруй хүн шархадсан байна. Орон нутгийн төрийн байгууллагаас аюулгүй байдлын өндөр хэмжээний арга хэмжээ авсан ч сонгууль эхэлснээс хойш бүтэн цаг хагасын дотор Багдадад 15 удаа дэлбэлэлт болжээ. Иракын нийслэлийн шийтүүдийн 2 дүүрэгт, хэт даваргчид, орон сууцны 2 байшин дэлбэлжээ. Энд 16 хүн амь насаа алджээ. Сонгуулийн дээд комисс, хэт даварагчид сонгуулийг саатуулахыг оролдож байгаа ч гэсэн сонгууль хэвийн явагдаж сонгогчид саналаа өгсөөр байна гэж мэдээллээ. Парламентын 325 суудлын төлөө, 165 улс төрийн нэгдэл, 12 сонгуулийн өмнөх блокоос 6000 нэр дэвшигчид өрсөлдөж байна.