Украины ерөнхийлөгч Виктор Янукович, өөрийнх нь улс, ТУХН-ийн Орос, Белорус, Казахстан улсууд багтдаг эдийн засгийн нэгдмэл орон зайд орож болохыг үгүйсгэхгүй байна. «Россия-1» сувгийн «Бямба гаригийн вести» хөтөлбөрт ярилцлага өгөхдөө, «Бид энэ үйл явдлаас асар их хоцороод байна» гэж мэдэгджээ. Украин улс ДХБ-ийн гишүүн ийм учраас гурван улсын гаалийн холбоонд зөвхөн ДХБ-ийн нөхцлөөр л элсэж болно гэж Янукович нэмж хэллээ. Украин улсын түнш Орос, Белорус, Казахстан улсууд аль болохоор хурдан ДХБ-ийн гишүүн болох хэрэгтэй гэж тэр үзэж байна. Энэ өдрүүдэд Янукович, ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нартай хэлэлцээ хийсэн билээ. Урьдах 5 жилд хоёр орны харилцаанд үүссэн зохисгүй байдлыг хурдан даван туулах хэрэгтэй гэж талууд үзсэн байна. Украин улсыг, Орос, Белорус, Казахстан улсын гаалийн холбоонд элсүүлэх саналыг В.Путин гаргажээ.