Орос, Хятад улсуудын харилцаа, аливаа улс хоорондын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны үлгэр дууриалал болж байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганд зориулсан хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-ын гадаад улс төрийн байгууллагын тэргүүн Ян Зечи энэ тухай мэдэгдлээ. ГХЯ-ны сайд сэтгүүлчдийн өмнө үг хэлэхдээ, Орос оронтой харьцах харилцаа хятадын төр засгийн анхаарлын төвд байгаад зогсохгүй манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг гэж хэлжээ. Хоёр талын үр ашигтай харилцааны үндсэн шалтгааны нэг нь «олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар» хоёр их гүрний байр суурь ойр байгаад оршиж байна гэж Ян Зечи үзэж байна. Энэ харилцааг «тогтвортой, эрүүл саруул, тунгаан бодсон, эрч хүчтэй» гэж үнэлэж байна гэж тэр хэлжээ. Өнөөдөр Орос, Хятад улсуудын түншлэл үнэхээр гео политикын чухал ач холбогдолтой байна. 21-р зууны Орос орон ерөнхийдөө Ази, Номхон далайн улс болоод байна. Гадаад бодлогод барууны болон дорнын чиглэл ижил тэнцүү байр эзэлдэг болоод байна. Ийм учраас л дорнын чиглэл дэх өөрийн үндсэн гол бодлого бол сайн хершийн харилцаатай байх, урьдаас таамаглахуйц, үр бүтээлтэй харилцааг хегжүүлэж болох Зүүн хойд азийн гол тоглогч Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхэд оршиж байна гэж Орос улс үзэж байна. Энэ харилцааны тогтвортой байдлаас, энэ бүс нутаг дах Орос улсын цэрэг улс төрийн аюулгүй байдал цаашилбал Алс Дорнодыг хөгжүүлэх нөхцөл байдал шалтгаална. Хоёр улс 4000 гаруй нийтийн хилтэй. Дэлхийн банкны үнэлгээгээр Хятад улс хөгжлийн хурдаараа, дэлхийд тэргүүн байрын нэгийг эзлэж байна. Шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагаар 2010 онд үйлдвэрлэлийн давхардсан хэмжээгээр АНУ, Европын бүсийг гүйцэж түрүүлнэ. Дэлхийг олон туйлтай болгох асуудлаар Орос, Хятад улсууд нийтлэг байр суурьтай байгаа нь хоёр улсын харилцааны бас нэгэн онцлог юм. Хоёр их гүрний түншлэлийн ирээдүйн тухай ГХЯ-ны дипломатын академийн дорно дахины судлалын төвийн удирдагч Андрей Володин манай радиод жич ярилцлага өгөхдөө ингэж ярьсан юм: Хятад улстай бид геополитик, гадаад бодлогын хүрээнд хамтран ажиллах ёстой. Олон төвтэй олон туйлт дэлхий ертөнцийн тухай ойлголтыг хүн төрлөхтний ихэнх хэсгийн ухамсарт суулгаж өгөх ёстой юм. Хятад энэ бодлогод үнэнч байгаа. АНУ болон бусад орнуудын явууллагад татагдан ордог тэр цаг үе өнгөрсөн. Олон төвт дэлхий ертөнцийн цаг үе эхэлсэн. Энэ ойлголт 3-н түвшин дээр суурилж байна. 1-р түвшин-Орос, АНУ мэтийн дэлхийн том гүрнүүд, 2 дах түвшин-Аргентин, ӨАБНУ мэтийн бүс нутгийн шинэ лидерүүд, 3 дах түвшин нь янз бүрийн нутаг орны улсууд юм гэлээ. Нягт хамтын ажиллагааны ач тус, ирээдүйг гүнзгий ойлгосон хоёр орны төрийн тэргүүнүүд уулалтуудаа байнгын байдалд оруулсан байна. 3-р сард БНХАУ-ын даргын орлогч Си Зиньпин, Орос улсад албан ёсоор айлчилна. Тэрээр Москвад ОХУ-ын ерөнхий сайд В.Путины урилгаар айлчилна. Хэлэлцээрийн явцад, нефтийн хамтарсан төслүүд, эрчим хүч, нүүрсний олборлолт, тээврийн хүрээн дэх хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг авч хэлэлцэнэ. Төрийн зүтгэлтнүүд оросын Алс Дорнодод хятад иргэдийн цагаачлалын асуудлыг ч хэлэлцэж магадгүй. Алс Дорнодынхон энэ асуудлыг ноцтой гэж үзэж байхад албан ёсны Москва үүнд санаа зовох хэрэггүй гэж үздэг юм. Орос улсын төр засаг, Хятад улстай зөвхөн эдийн засгийн ч биш бас хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Орос улсад хятад хэлний жилийг зарлаад байгаа нь үүний тод жишээ юм.