Байгал нуур дээр «Байгал нуурийн цэвэр усыг хадгалан үлдээе!» гэсэн уриатай олон улсын мөсөн дээрх нийтийн гүйлт болно. Энэ гүйлтийг «Зимнада-2010» олон улсын өвлийн тоглолтын наадмын хүрээнд явуулна. Манай гаригийн хамгийн гүн нуурын мөсөн дээгүүр зүүн эргээс баруун эрэг хүрэх 42 км 195 метр холын зайн сонгодог уралдааны замыг гуйгчид туулах ёстой. Байгал нуурын бүс нутгийн экологийн хөдөлгөөний дэмжлэгээр энэ уралдааныг 6 дах удаагаа явуулж байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Энэ хэт холын зайн уралдаанд оролцоно гэдэгээ 50 хүн мэдэгдээд байна. Оролцогчдын тэн хагас нь Орос улсын төлөөлөгчид, үлдсэн хэсэг нь Австр, Их Британ, Герман, АНУ болон бусад орноос ирсэн зочид юм. Өнөөдөр яг ийм маршрутаар тэгэхдээ зэрэгцээ курсийнхэн өнөөдөр Байгал нуурыг нэвт гарах уламжлалт уралдаан болно. Энэ уралдаанд Эрхүү, Ангарск, Усолья-Сибирийн зэрэг хотуудаас ирсэн 300 орчим хүн оролцож байна.