Оросын эдийн засагт нааштай өөрчлөлт мэдрэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчдийг татаж байна. Тоймч Дэвид Петтийн ийм саналыг канадын «Нешнл пост» сонины хуудснаа бичжээ. 2009 оны дүнгээр Орос улсын эдийн засаг нилээн өндөр үзүүлэлттэй үр дүн үзүүлсэн бөгөөд бат бэх эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулах таатай нөхцөл зэрэг нь дараа жил хадаглагдвал энэ амжилтаа давтаж чадна гэж шинжээч тэмдэглэлээ. Дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын үед москвагийн биржийн индекс, таван сарын дотор 74%-иар унасан гэж тэр сануулжээ. Харин түүнээс хойш асар богино хугацаанд 175% болтлоо нэмэгдсэн нь БРИК булгийн орнуудын дотор хамгийн их нь болоод байна гэж ИТАР-ТАСС уламжиллаа. Парисын «Синопиа ассет менеджмент» компанын шинэ зах зээлийн мэргэжилтэн Патрика Готьегийн үзэж байгаагаар оросын зах зээл эрсдэлтэй гэхдээ нилээд бодьтой ийм учраас оросын үнэт цаасны худалдаа, худалдан авалт, хөрөнгө оруулагчидад урт хугацааны гэрээгээр их хэмжээний ашиг олох боломжийг нээж байна.