«Оросын гоо бүсгүй-2010» уралдааны ялагчаар Ектеринбург хотын хүрэн үстэй загвар өмсөгч Ирина Антоненко тодорлоо. Уралын санхүү-хууль зүйн их сургуулийн 18-н настай оюутан, гоо бүсгүйн өргөмжлөл, титэмээс гадна 100 мянган доллар, «Дэлхийн гоо бүсгүй» уралдаанд Орос улсыг төлөөлөх эрхийн бичгээр тус тус шагнагдсан байна гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Уралдааны эхний шатанд наран шарлагын хувцастай гарч ирсэн 52 оролцогчдоос 15-ы нь сонгосон бөгөөд тэд 2-р шатанд залуу загвар зохион бүтээгчдийн даашинзтай гарсан байна. Үүнээс гадна уламжлал ёсоор оросын нэрт загвар зохион бүтээгч Валентин Юдашкины урласан үдшийн даашинзтай гарчээ. Төгсгөлийн шалгалт нь оюун ухааны шалгалт байлаа. Оролцогч бүрт асуулт тавьсан бөгөөд шүүгчид тэдний мэдлэг чадвар, овсгоо самбааг үнэлэж дүгнэсэн байна. Ирина Антоненко, үзэгч шүүгчдийг зөвхөн сэтгэл татам инээмсэглэлээрээ биш хурц ухаанаараа татаж бусад оролцогчдоосоо хол түрүүлсэн байна. Шагнал гардуулах ёслолыг телевизийн хөтлөгч Гарик Мартиросян, дуучин Алсу нар хөтөлжээ.