Оросын сансарын нисэгчдийн анхны отряд өнөөдөр 50 жилийн ойгоо тэмдэглэж байна.1960 оны 3-р сарын 7-нд байгуулсан анхны отрядад 20 цэргийн нисэгчид багтсан бөгөөд тэднээс зөвхөн 12 нь сансарт ниссэн юм. Одоогийн нөхдүүдийг бодвол анхны сансарын нисгэгчдийг 12 дахин их ачаалалтай центрифугд эргүүлж, барокамер дотор 14-15 км-ийн өндөрт гаргаж, өндөр хэмтэй термокамерт ганцхан хүчилтөрөгчийн масктай «шардаг» байлаа. Сансарын нисэгчдийн өөрсдийнх нь ярьснаар, сансарын нөхцөл хүний организмд хэрхэн нөлөөлөхийг хэн ч мэдэхгүй байсан болохоор тэднийг хамгийн хатуу ширүүн туршилтаар бэлтгэдэг байжээ. Цаг хугацааны эрхээр бэлтгэх арга барил нарийн болж шинэ үеийн сансарын нисэгчид, ахмад үеийнхээ туршлагыг өвлөн авч сансар дах ажлийн аргаа улам нарийн чанартай болгосон. Урьд нь сансарын нисгэгч бэлтгэхдээ зөвхөн цэргийн нисгэгч авдаг байсан бол одоо инженер, эмч зэрэг мэргэжлийн хүмүүсийг авдаг болсон байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ.