0Монголын баруун нутагт өнөөдр 5,0 баллын хүчтэй газар хөдлөв. Оросын шинжлэх ухаан академийн Геофизикийн албаны мэдээгээр Гринвичийн цагаар 00:33 донсолгоог бүртгэж, 15 км-ийн гүнд голомт нь байжээ. АНУ-ын Геологийн албаны тодруулснаар газар хөдлөлтийн төв нийслэл Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 1140 км зайд орших Ховд хотоос хойд зүгт 100 км зайд байна.