Москвагаас нэвтрүүлэг дамжуулж байна. Буриадад ногоон дар эхийн дуган анх удаа барьж эхлэхээс өгсүүлээд гайхалтай далд нууц давхацаж байв. Дуганыг барьж байгаа Иволгийн дацангийн лам энэ бүхэн тохиолдлоор давхцаагүй хэмээн ярьж байна. Шинээр барьж буй дуганад Энэрэл, нийгүүлслийн бурхан 21 Ногоон дар эхийг зална. Ногоон дар эхийн дугана үүдээ нээхийн урьд янз бүрийн өнгө, гар, хөл нь янз бүрээр байрласан, өөр өөр нэртэй ийм тооны Ногоон дар эхийг зална.  Иволгийн дацангийн лам хуврагууд, мөн барилгын ерөнхий ивээн тэтгэгч “Оптика Сэсэг” компанийн ерөнхий захирал Сэсэг Шабаков нар 2006 оны 5-р сарын 1-нд дуганы суурийг тавьсан юм. Энд Ногоон дар эхийн далд хүч мөн байна. Бизнес эрхлэгч эмэгтэй Буридад Ногоон дар эхийн дугана барих санаа гаргасан юм. Бүр тохиолдлоор шүү. Миний эцгийн талынхан 100 гаруй жилийн турш буддын бурхан хадгалж байдаг. Энэ бурханыг өнгөрсөн зууны эхэнд Монголоос авчирсан юм. Юун бурхан болохыг би урьд ер анзаарч байгаагүй. Харин Цагаалгана баярын үеэр Мухоршибирскийн дүүрэгт суудаг эгчийндээ зочлоходоо, энэ бурханыг анх анзаарсан юм. Энэ бол Ногоон дар эх байсан” гэж эмэгтэй хүнд ахдах энэ ажилд ханцуй шумалан орсноо Сэсэг ийнхүү тайлбарлаж байна.
Өөр нэг давхцсан зүйл нь дуганы суурийг 2006 онд тавьсан хэмээн бид дээр хэлсэн. 2006 оны 12-р сард “хүүхэдтэй гэр бүлийг дэмжих улсын нэмэлт арга хэмжээний тухай” Холбооны хуулийг баталсан юм. Энэ хуулийн дагуу хоёр болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрхөд эхийн капитал өгөх юм. Харин Ногоон дар эх амьд бүхний эх, өнөр өтгөн гэр бүлтэй болох гэсэн хэн бүхнийг ивгээдэг шүү дээ. Оросын нутагт анх удаа Ногоон дар эхийн сүм байгуулах гэж байгаад нигүүлсэлийн бурхан ийнхүү талархасан бололтой.
Дуганыг барихад олон хүн тусалсан, — гэж Сэсэг Шабакова үргэлжлүүлэн ярив. “Дамир” компани дуганы суурийг тавьсан. Компанийн захирал Цымдил Хамадиев ямар ч ажилд сөгдөлгүй өөрөө цемент, элсээ зөөжээ. Тус бүгд найрамдах улсын 40 мянга гаруй иргэн, гийчэн дуганыг өөрсдийн нэр бүхий тоосгоор босгож, тусалсан байна. Манай “Оптика Сэсэг” компани дуганыг босгоход 11 сая гаруй рубль хандивласан. Харин компанийн ажилтнууд үндсэн ажлаас чөлөөт цагаар будах, зүлгэх, зургийн дэвсгэр засах зэргээр барилгын ажилд оролцдог байна. Одоо шүтээнийг байрлуулж, дуганыг үйсээр бүрж байна. Дуганыг анх удаа үйсээр бүрэхээр шийдсэн юм. Нийгүүлсэлийн бурханы 21 дүрсээс гадна 1 м 60 см өндөртэй бурхан буддагийн алтадсан барималыг сүмд байрлуулна.  Барималыг байрлуулахын өмнөхөн Иволгийн дацанд Буриадын түүхийн музей болон Соёлын яам буриадын нэрд гарсан зураач Санжи-Цыбика Цыбиковын Ногоон дарь эх ер бусын бүтээлийг бэлэглэсэн юм. Бүх зүйл цаанаасаа бүтэж байгаад лам найр гайхаж байна. Өнөөдөр дацангийн уран гартнууд Цыбиковын барималыг сэргээн засварлаж байна.
Дуганд гол барималаас гадна 20 Нигүүлсэлийн бурханыг бүтээхэд тэд бэлэн байгаа гэж Сэсэг Шабаков ярьж байна. Ногоон дар эхийн сүмийг сэргээн босгоход хүн бүр бага гэлтгүй хувь нэмэр оруулах боломжтой. Сүсэгтнүүдийн хандив тухайлбал сүмд тавих үнэт эсвэл хагас үнэт чулуу зэргийг барилгын ажлыг хариуцаж байгаа Намжил лам тусгай номд бичиж авч байгаа. 
Иволгийн дацангийн Ногоон дар эхийн сүмийг энэ оны намар нээхээр төлөвлөж байна.
<сонсох>