Эрт дээр үед урт, сайхан үс эмэгтэй хүний чимэг хэмээн үздэг байв. Үсээ задгай тавьсан охид, эмэгтэйчүүдтэй өнөө үед цөөнгүй тааралдана. Бүсэлхий хүртлээ сүлжсэн үстэй бүсгүйчүүлтэй тэр бүр таарахгүй. Харамсалтай. Үс сүлжих нь Оросын уламжлалт үс засалт юм. Орост эхнэр сонгохдоо, бие бялдар, зүс царай, гэзэг нь хэр өтгөн зэргийг анхаардаг байсан. Хүнтэй суугаагүй бүсгүйчүүд үсээ сүлжиж, үзүүрийг нь тууз эсвэл сувс шигтгэсэн үйсээр уядаг байв. Гэзгийг аль болох өргөн, сул сүлждэг байв. Гэзгийг олон туг болгон хувааж, алтан утас гөрдөг байжээ. Чинээлэг айлын бүсгүйчүүл гэзгэндээ сувдтай утас гөрдөг байж. Гэзэг гөрөхийг их урлаг байв. Гэзгийг шүлжихдээ хүзүүн хэсгийг өргөн сараалжаар халхалж, үзүүр хүртэл нарийсдаг байна.
Хуримын өдөр сүйт бүсгүйн найзууд нулимс дуслуулан, гунигтай дуу дуулан бүсгүйн гэзгийг задалж, хоёр хэсэг сүлжиж толгойг нь орооно. Үсийг жижиг даавуун малгайгаар халхалдаг байжээ. Хүнтэй суусан эмэгтэй танихгүй эрэгтэйн өмнө үсээ задлах эрхгүй зөвхөн биеийн нөгөө хэсэг нөхрийнхөө өмнө үсээ задлах ёстой юм. Урт үсийг сайн арчилдаг байжээ. Хиртэй, арзайсан үстэй явах ёсгүй. Тараг, өндөгний шар, дэвтээсэн талхаар үсээ угааж, үсийг гялалзуулдаг янз бүрийн өвсний хандаар зайлдаг байжээ. Үсээ засч янзлахдаа тууз тэргүүтнийг ашигладаг. Орос уламжлалаар бүсгүйчүүд үсээ халхалах ёстой. Учир нь үс далд хүч, ирээдүйн нөхрийн толгойг эргүүлэх увдистай гэж үздэг байжээ. Славян домог ярианд эмэгтэй бурханыг толгой нүцгэн, сэгсгэр үстэй дүрсэлдэг нь тохиолдлын хэрэг биш ээ. Тиймээс Орост эмэгтэй хүний тэргүүний чимэг хэрэглэл нь ямагт үндэсний хувцасны чухал хэсэг төдийгүй, төвшин томоотой байдлын бэлэг тэмдэг юм. Толгой нүцгэн байна гэдэг дээд зэргийг бүдүүлэг хэрэг төдийгүй эмэгтэйг доромжлоход толгойн хэрэглэлийг хуу татахад хангалттай. Энэ хамгийн ноцтой доромжлол юм. Эндээс толгойг нүцэглэх гэсэн үг үүдэлтэй.
Эмэгтэй хүний толгойн хэрэглэл нэг ёсондоо нүүр царай байсан. Үүгээр тухайн эмэгтэй аль нутгийн, нас, бэлбэсэн, эсвэл бүсгүй зэрэг гэр бүлийн байдал, нийгмийн байдал зэргийг тодорхойлох боломжтой байжээ. Бүсгүйчүүл толгойдоо тууз, эсвэл уяа, арьс, үйсээр хийсэн даруулга зүүдэг байв. Хүнтэй суусан эмэгтэйн толгойн хэрэглэл шаазгай, эм тахиа, нугас зэрэг шувууны нэртэй зэргээс тэнгэрийг бэлэгдсэн байдаг. Толгойн хэрэглэлд нар, шувуу зэргийг чимэглэсэн, харин тууз бороог бэлэгддэг байна. Өндөр, хүйтэн өвлийг санагдуулам хээ угалзтай, цас мэт гялтагнадаг хойд нутгийн толгойн хэрэглэл гоёмсог байдлаар ялгардаг. Харин төв болон өмнөд мужийн бүсгүйчүүд арай нам, олон өнгөтэй хээ угалз бүхий толгойн хэрэглэл зүүдэг байжээ.
Энгийн өдрүүдэд үсээ жижигэх малгайд хийж, дээгүүр нь гурвалжин хэлбэртэй алчуур зүүдэг байв. Тариачин эмэгтэй голдуу эм тахиа, нугас нэртэй толгойн хэрэглэлийг алчууртай зүүдэг байжээ. 19-р зууны эцэст хөвөн даавуу, өд, торгон алчуурыг хаа сайгүй зүүх болжээ. Орос эмэгтэйн уламжлалт, хамгийн түгсэн толгойн хэрэглэл малгай хэвээр байна. Дундад зуунд зөвхөн гүн, ноёны эхнэр, охид ангийн арьсаар хийсэн эсвэл ангийн арьсаар хөвөөлсөн малгай өмсдөг байжээ. Хүйтэн өвөл, хавар намар эрс тэрс уур амьсгалтай Орос улсын цаг уурын байдлаас үүдэн 19-р зуунд ийм малгайг хэн хүнгүй өмсөх болжээ.
Цаг уурын нөхцөл байдалд малгай, толгойн хэрэглэлээ тохируулж байгаа нь орос сэтгэлгээтэй холбоотой. Орчин үеийн эмэгтэйчүүд хүйтэн цагт берет, нэхсэн малгай, ангийн арьсан малгай зэргийг өмсдөг. Алчуурын тухайд энэ уламжлал хадгалагдсан хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд голдуу алчуур зүүдэг.  20-р зуунд гэзэг гөрөх цаг эцэс болсон. ЗХУ-ын үед үсээ сүлжсэн охид, бүсгүйчүүд их байсан. Сурагчид 1990-ээд он хүртэл ялангуяа бага ангид үсээ хоёр хэсэг сүлждэг байсан. Мод, дэг жаяг яаж ч өөрчлөгдсөн урт үс эмэгтэй хүнийг тодотгодог, гоо сайхны бэлэг тэмдэг тул хэзээ ч, бүрмөсөн алга болохгүй. Та бүхэн оросын уламжлалт үс засалт сүлжсэн гэзэгний тухай нэвтрүүлэг сонслоо.