Оросын хүчнийхэн Саид Бурятский хэмээн алдаршсан Хойд Кавказын террорист нууц бүлэглэлийн сурталчлагч Александр Тихомировын дүрс бичлэгийг Холбооны Аюулаас хамгаалах алба устгахаас хэдэн минутын өмнө олж авчээ. Хойд-Кавказын холбооны тойргийн хүчний байгууллагын дээгүүр тушаалын эх сурвалжийн ярисныг Риа Новости агентлаг уламжлав. Энэ долоо хоногийн эхэнд тусгай ажиллагаа явуулсан Ингушетийн Экажево тосгоны байшинд устгасан нэг дээрэмчнээс ийм бичлэгтэй гар утас олджээ. Тихомиров бүслэлтээс гарч чадахгүй гэдгээ ухаарч, сүүлчийн гэрээслэлээ уншиж, хамсаатнуудтайгаа салах ёс гүйцэтгэжээ. Энэ ажиллагаагаар 6 зэвсэгт этгээдийг устгаж, 15 хүнийг баривчилсан байна. Хэргийн газраас зэвсэг, хагас тонн дэлбэрэх хэрэгсэл илрүүлжээ. Зэвсэгт этгээдүүд тэр дундаа Тихомиров амиа золиослогчийг ашиглан томоохон хэмжээний алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байжээ. Зэвсэгт этгээдүүдийн тэргүүн үүнд бэлтгэж байсан аж. Тэрээр 8-р сард 20 хүний аминд хүрсэн Назрани дахь цагдаагийн байранд халдсан, Ингушетийн ерөнхийлөгч Юнус-Бека Евкуровын амийг хөнөөсөн, мөн өнгөрсөн оны 11-р сард 26 хүний аминд хүрсэн Москва-Санкт-Петербург чиглэлийн хурдны галт тэргийг дэлбэлэх хэрэгт оролцсон гэж мөрдөн байцаагчид үзэж байна.