НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун 2-р сард газар хөдлөлт, цунамид өртсөн Чили улсад 10 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр амлав. Тэрээр байгалийн гамшгийн хор уршгийн байдалтай танилцахаар Чилид иржээ. Хоёрдугаар сарын 27-нд хөнөөлт газар хөдлөлтийн уршгаар бараг 800 хүн амь насаа алдсан тус улсад Европын Холбоо, Австрали, Япон, Хятад улс нийт дүнгээр 11 сая долларын тусламж үзүүлэх тухай мэдэгдсэн юм. Орос улс Чилид хүмүүнлэгийн бараа ачсан Онц байдлын яамны хоёр нисдэг тэрэг илгээсэн юм.