Оросын нутаг дэвсгэрт “нууц шорон” байна хэмээн НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөл Орос улсыг буруутгажээ. Олон орон эсэргүүцсэнийг үл харгалзан энэ байгууллагын илтгэлийг сарын өмнө интернетэд тавьжээ. Магадгүй энэ баримт бичгийг 3-р сарын 8-нд эхлэх тус байгууллагын ээлжит чуулганаар хэлэлцэж магадгүй.  Илтгэлийн “оросын” хэсгийн агуулгыг өрнөдийн хэвлэл “шуугиан дэгдээсэн” хэмээн яаран нэрлэлээ. Харин Москва энэ баримт бичгийн агуулгатай огт санал нийлэхгүй байна. Европын Холбооны Өмгөөлөгчдийн танхимд суугаа Орос улсын төлөөлөгч Александр Трещев НҮБ-ын илтгэлийг өргөөсгөл хэмээн үзэж байна.  Хүмүүсийг шүүхийн шийдвэргүй хорьдог нууц шоронтой хэмээн олон орныг буруутгажээ. Ерөнхийлөгч Д.Медведев хүний эрхийг зөрчсөн хүмүүсийг буруутгахдаа дурдсан “нүхэн шорон” Орос улсад бий юу? Чечень болон хойд кавказын хэд хэдэн бүгд найрамдах улсад хувь хүмүүс ийм нүхэн шоронтой /энэ бүс нутагт дундад зуунаас ийм нүхэн шоронтой байв/ байсан. Бид үүнийг илрүүлж, тэмцэж байна. Төрийн зүгээс хууль бус хэрэгслээр мэдүүлэг авахын тулд хууль бусаар тулган шхахах хэрэгсэл болох нууц шоронгийн талаарх НҮБ-ын илтгэлд энэ ямар хамаатай вэ? Нууц хууль тогтоомжоор ч бай, Орос улсад хүний эрхийг хязгаарлах ийм хуульчилсан шорон байхгүй гэдэгт огт эргэлзэхгүй байна. Москваг ийнхүү буруутгаж байгаа нь Орос улс аливаа асуудлаар буулт хийхэд дарамтлах хэрэгсэл байж болохыг шинжээч үгүйсгэхгүй байна. Харин энэ мэт “тоглоом” дэлхийн практикт багагүй байдаг.
Гэхдээ илтгэлд Хойд Кавказд иргэдийг хулгайлж, хууль бусаар хорих зэрэг үнэн баримт байна гэж “Мемориал” Оросын хүний эрхийг хамгаалах төвийн дарга Олег Орлов үзэж байна. Сүүлийн жилүүдэд Кавказын байдал тогтворжсон. Одоо ч, зэвсэглэсэн хүмүүс гэгээн цагаан өдөр хүний баривчилж, шалган нэвтрүүлэх цэгээр өнгөрч байгаа тохиолдол байна. Хэн ч энэ машиныг шалгадаггүй.
Гэхдээ илтгэлийг бичсэн хүмүүс янз бүрийн ойлголтыг хутгажээ. Баримт бичгийн агуулгаас үзэхэд тэд Оросын Кавказын өнөөгийн байдлын талаар тодорхой мэдээлэгүй болох нь харагдаж байна гэж Олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Елена Пономарева итгэлтэй байна. Терроризмын эсрэг цэргийн өргөн хүрээтэй ажиллагааны үеэс бут цохиогүй үлдсэн дээрэмчид өөр хоорондоо гэмт үйлдлээ шийдэж байгаа тухай энд өгүүлжээ. Тэр үед Кавказын уулархаг нутгийн очиход бэрх газрыг хянадаггүй байсан. Одоо байдал өөрчлөгдсөн. Өнөө үед Чечень, Ингушет, Дагестанд ямар нэг нууц шорон байгаа талаар төсөөлөх аргагүй. НҮБ-ын эрхэм түшмэдээ, бидэнд тодорхой мэдээлэл өгнө үү, бид түүнийг шалгая. Энэ хэргийг дорвитой дүн шинжилгээ хийж, хуулийн тодорхой хариу өгөх хэрэгтэй гэж оросын шинжээчид үзэж байна. Тэгээд ч Орос улсад энэ талаар нуух зүйл байхгүй. Харин өрнөдийн сэтгүүлчид европын зарим оронд АНУ-ын ТТГ-ын нууц шорон байгаа тухай шуугианыг санасан нь дээр биз ээ.