Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ванкуверт болсон өвлийн олимпийн наадамд амжилт гаргасан оросын тамирчдыг шагнах зарлигт гарын үсэг зурав. Олимпийн наадамд шагналт байранд орсон тамирчдад Найрамдалын одон, “Эх орны өмнө байгуулсан гавьяаны” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулна. Тухайлбал Найрамдалын одонгоор алтан медаль хүртсэн тамирчдыг шагнана. Сонгодог спринтэд нэгдүгээр байр эзэлсэн цаначин Никита Крюков, 4х6 км зайд “алтан” медаль хүртсэн биатлонист Анна Богалий-Титовец, Ольга Зайцева, Ольга Медведцева, Светлана Слепцова, мөн 15 км зайд масс-стартад түрүүлсэн Евгений Устюгов нар юм. Ванкуверт болсон Олимпийн наадамд Оросын шигшээ баг 3 алт, таван мөнгө, 7 хүрэл медаль хүртэж, багийн албан бус нийт дүнгээр 11-р байрт орсон юм.