Москва хотын чимэглэл-хавсарга урлаг болон ардын урлагийн Бүх оросын музейд нээгдсэн “Надад алчуур бэлэглээч” үзэсгэлэн Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт барьсан бэлэг болов. ИТАР-ТАСС агентлагийн уламжилснаар янз бүрийн чиглэлээр уран бүтээл туурвидаг нэрд гарсан, мөн залуу зураачид музейд бүтээлээ тавьжээ. Тэд урьд хэзээ ч хамт бүтээлээ дэлгэн үзүүлж байгаагүй. Энэ удаа тэднийг хайр сэтгэлээ илэрхийлэх гэсэн сэдэв нэгтгэв. Эртнээс алчуурыг янаг амрагийн бэлэг тэмдэг хэмээн үздэг байлаа. Оросын мастерууд янз бүрийн чиглэл, техникээр алчуурын загварыг гаргажээ. Хүн бүр сэтгэлээ өөрийнхөөрөө илэрхийлэхийг оролдсон байна. 20 орчим зураач хайр сэтгэлийг өөрсдийнхөөрөө ойлгодог, өөр өөрсдийн биширдэг зүйлтэй, сэтгэлээ давтагдашгүй байдлаар илэрхийлдэг нь үзэсгэлэнгээс харагдлаа гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.