Орос, Украин улсын ерөнхийлөгч нарын урт хугацаанд анх удаа гарын үсэг зурсан баримт бичиг нь буурч байсан хоёр орны харилцааг дээд түвшинд гаргах үйл ажиллагааны хөтөлбөр юм. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Украины ерөнхийлөгч Виктор Януковичтай яриа хэлэлцээ хийсний дараа Кремльд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Украинд болсон ерөнхийлөгчийн сонгууль хоёр орны харилцаа хөгжих нааштай дохио болсон гэж тэр хэллээ. "Өнөөдрийн яриа хэлэлцээ бидэнд ийм боломж байгааг баталлаа" гэж Д.Медведев тэмдэглэв. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа зогсонги бус бүр буурах хандалагтай байсан тул хийх зүйл их байна гэж Орос улсын ерөнхийлөгч нэмж хэлэв. Одоо энэ харилцааг сайжруулах тухай бус хүчтэй үйлчилдэг хэрэгслээр сэргээх тухай ярьж байна. Орос, Украины хооронд бүрэн төгс харилцааг сэргээхэд бүх чиглэлээр харилцаагааг идэвхжүүлэх шаардлагатай гэдэгт Д.Медведев, Янукович нар санал нэг байна. Хоёр орны удирдагч ойрын хугацаанд орос-украины засгийн газар хоорондын комиссийн хурал зохион явуулахаар тохиролцлоо. Орос, Украины харилцаа дахин хамгийн өндөр түвшинд гарна гэдэгт Орос улсын ерөнхийлөгч итгэлтэй байна.