0Оросын Чечений бүгд найрамдах улсын зохиолч Канта Ибрагимов 2010 оны нобелийн шагналын уран зохиолын төрөлд нэр дэвшиснийг Шведийн Нобелийн шагналын хорооноос уламжлав. “Оросын дуу хоолой” радио компани зохиолчид хамгийн түрүүнд баяр хүргэж, Нобелийн шагналын уран зохиолын төрөлд нэр дэвшсэн “Хүүхдийн ертөнц” номоо сонсогчдод танилцуулахыг хүссэн юм. Орос улсад хүүхдийн бараа борлуулдаг сүлжээ дэлгүүрийг “хүүхдийн ертөнц” хэмээн нэрлэдэг. Энэ бол томчуудад зориулсан тайлбар юм. Учир нь хүүхдүүдэд “Хүүхдийн ертөнц” гэдэг гоёмсог тоглоом худалдан авах боломжтой зүгээр нэг дэлгүүр төдийгүй үлгэр, гоо сайхан, мөрөөдлийн ертөнц билээ. Нэг давхарт нь “Хүүхдийн ертөнц” байрладаг олон давхар байшинд романы гол баатар бяцхан хүү оршин суудаг. Эцэг эх нь түүний хүссэнд татгалздаггүй, дэлгүүрт их аваачдаг ч, дайн дэгдэж “Хүүхдийн ертөнц” нурдаг. Хүүхдийн мөрөөдөл нурж, үлгэрт очих хүсэл үлдэнэ. “Энэ роман-баримтат, энэ бүхэн надад тохиосон, амьдралаас үүдэлтэй” гэж хэлж болно гэж Канта Ибрагимов ярилаа. Грозный төвтэй. Дайн. Ус, гэрэлгүй эргэн тойронд хаалт…. хэмээн зохиолч үргэлжлүүлэн ярив. Сүйдсэн байшинд эмгэн-орос эмэгтэй, чечень залуу бүсгүй-сувилагч, эцэг эх нь сураггүй болсон өнчин хүү үлдэнэ. Энэ гурван хүн амьд үлдэхийн төлөө тэмцэнэ. Хөгжимчин эмээ хүүд хийл хөгжим дарахыг заана. Тэд дэлбэрэлт, утаа, чимээ шуугианд хөгжмөө давтана. Бөмбөгдөлтийн үеэр эмгэн өөд болоход хүү их ганцаарддаг. Миний гол баатар мөнхөд явдаг. Би гэмээ цайруулж байгаа хэрэг юм. Ядаж энэ хүүхдийн тухай өгүүлж, би гэмээ цайруулахыг хүссэн юм. Би туслаагүй, авраагүй томчууд бид энэ дайныг дэгдээсэн шүү дээ. Эдийн засагч мэргэжилтэй Канта Ибрагимов уран зохиолын бүтээлд түүхч юм. Түүний бүх роман чечений ард түмний эртний болон орчин үеийн түүхийг ямар нэг хэмжээнд ухааруулахад чиглэжээ. Тухайлбал “Өнгөрсөн дайн” роман өвөөгийнхөө хувь заяны тухай өгүүлсэн байна. Сталины дэглэмийн үед бүхэл бүтэн ард түмнийг цөлж байсан эмгэнэлт хуудас бүхий 20-р зууны чеченьчүүдийн түүхийг толинд тусгасан мэт энэ зохиолд өгүүлжээ. “Асуудалтай байшин” романд Чеченьд сүүлийн 20 жил болсон шинэ эмгэнэлт үйл явдал, олон хүнд чечень үндэстэн гэхээр террорист, дээрэмчин гэсэн сэтгэгдэл буух болсон талаар өгүүлдэг. Нобелийн шагналд нэр дэвшсэнээр чечень үндэстний жинхэн дүр төрхийг дэлхий дахинд хүргэнэ гэдэгт Канта Ибрагимов итгэлтэй байна.  Эрүүл ухаантай ямар ч хүн чечень үндэстэн бурханы бүтээсэн бусад хүнтэй адилхан гэдгийг ойлгож байгаа хэмээн зохиолч үргэлжлүүлэх ярив. Бид энх тайвнаар оршиж, туурвиж, хөдөлмөрлөж, сурч, үр хүүхдээ өсгөж, энэ дэлхий дээр амар жимэр суухыг хүсч байна. Миний романд сөрөг эсвэл эерэг баатар гэж байхгүй. Гэхдээ өөрсдийн гэсэн сул, давуу талтай хүн бий. Би тэднийг хэзээ ч буруушаадаггүй. Чеченьд дайн дэгдэх мөчид хямаралтай, Орос орон даяар хүнд үеийг туулж байсан. Тэгэхлээр Чеченьд энх тайван, дэг журам тогтсон бол Орос орон даяар тийм байгаа. Грозный хот 5 жилийн тэртээ, мөн одоо ч тэнгэр, газар. Сайхан, орчин үеийн хот. Энэ цэвэрхэн хотод чечений нийгэм хөгжиж байна. Орос хэл их ертөнцөд очих шууд зам хэмээн Канта Ибрагимов үздэг тул оросоор зохиолоо бичдэг байна. Тэрээр уран зохиолын багшаа 20-р зууны сонгодог зохиолч Михаил Шолоховыг нэрлэдэг. Тэрээр Нобелийн шагнал хүртсэн оросын цөөн зохиолчийн нэг билээ.