Москва ТУХН-ийн орны орон зайг геополитикийн өрөг тоглох шатрын хөлөг гэж үзэхгүй байна. ТУХН-ийн орнуудын олон улсын эдийн засгийн форумын нээлтийн үеэр Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ийнхүү мэдэгдэв. ТУХН-ийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэх нь Орос улсын гадаад бодлогын тэргүүн зэргийн зорилт хэмээн тэрээр тэмдэглэв. Гадаад тоглогчид энэ орон зайд өөрсдийн гэсэн ашиг сонирхолтой. Харин үүнийг хуулийн дагуу, ил тод аргаар хэрэгжүүлэх учиртай гэж сайд тэмдэглэв.