Хорин таван жилийн тэртээ Хятадын сансрын станц тэрчигтээ хоосон санаа байх байсан. Ийм станцтай болоход дор хаяж 50 жил болно гэж үзэж байсан. Харин саяхан Хятад улс 2011 онд нисэгчгүй “Тяньгун-1” сансрын модулийг тойрог замд оруулах тухай зарлалаа. Энэ үндэсний сансрын станц байгуулах эхлэл юм. Дараагийн хоёр жилд нь БНХАУ нисэгчгүй болон жолоодлогот сансрын хөлгийг модультай залгахаар хөөргөх юм. Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн ахлах ажилтан, БНХАУ-ын цэрэг-улс төрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, урьд цэргийн хүн байсан Павел Каменнов Хятадын сансрын хөтөлбөрийн талаар “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Александр Романовт ийнхүү ярилаа. “Тяньгун-1” нисдэг аппаратыг сансарт хөөргөх нь Хятад улс цаашид сансрын орон зайг эзэмшихэд томоохон алхам болж байна гэж Павел Каменнов ярив. Орос улстай амжилттай хамтран ажилласнаар Хятад улс сансрын хөтөлбөрөө хөгжүүлсэн гэж Каменнов сануулав. Хятадын анхны сансрын нисэгчдийг Оддын хотхонд бэлтгэж байсан юм. Хятадын сансрын хөлөг болон нислэгийг хангах систем зохион бүтээгчид оросын технологийг ашигладаг. Хэд хэдэн хэлэлцээрийн хүрээнд энэ хамтын ажиллагаа хэрэгжиж байна. Хиймэл дагуулын навигаци, харилцаа холбоо, мэдээлэл, эрдэм шинжилгээ, техникийн ажилтан солилцож байна. БНХАУ 2020 он хүртлэх ирээдүйтэй хөтөлбөрийн дагуу сансрын орон зайг эзэмшиж байна. Ойрын жилүүдэд урт хугацаанд тогтвортой ажиллахаар тооцсон Дэлхийн гадаргууг ажиглах систем байгуулахаар төлөвлөж байна. Энэ системд янз бүрийн зориулалттай дэлхийн хиймэл дагуул багтсан. Аппарат Хятадын нутагт залгасан далайн гадаргуу, агаар мандал, хуурай замд мониторинг хийнэ. Зарим хиймэл дагуулыг бусад орны адилаар батлан хамгаалах зорилгод ашиглаж магадгүй хэмээн шинжээч үзэж байна. Орос улс болон бусад оронтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Хятад, Орос улс “2010-2012 онд сансрын салбарт хамтран ажиллах хөтөлбөрт” 2009 оны эцэст гарын үсэг зурсан юм. Хөтөлбөрийн дагуу Ангараг гариг, түүний дагуул Фобос, мөн Сарыг хамтран судлах юм. Мөн ШХАБ-ын гишүүн орны харилцаа холбооны систем боловсруулна. Байгалийн гамшгийн үр дагаврыг сэрэмжлүүлж, шуурхай арилгах систем байгуулахад Дэлхийг алсаас ажиглах төсөл маш чухал ач холбогдолтой. Навигацийн системд хиймэл дагуулын хүлээн авагчийг хамтран боловсруулахад ихээхэн анхаарал хандуулж байна. Хятад улс хэдэн хиймэл дагуултай вэ? гэсэн асуултанд Каменнов хариулахдаа, Хятад улс 2005 онд тойрог замд 35 хиймэл дагуултай байсан, тус улсын сансрын хөтөлбөрт тусгаснаар 2010 онд энэ үзүүлэлт 100 мянгаас давж, 2020 онд 200 гаруй болох юм. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн хиймэл дагуул –нэг пуужин зарчмаар хэд хэдэн хиймэл дагуулыг тойрог замд оруулж байна. Хятадын сансрын техник тооны төдийгүй чанарын хувьд өсч байгааг тэрээр мөн тэмдэглэв. Хөөргөсөн хиймэл дагуулын 95 гаруй хувь нь хятадын сансрын техник дээд зэргийн чанартай болохыг харуулсан. Тэгэхлээр эхний алхам “Тяньгун-1” модулийг хөөргөсөн нь тойрог замын сансрын станц байгуулах төсөл бүрэн хэрэгжих үндэслэлтэй юм.  Хятадын сансрын асуудлаарх оросын мэргэжилтнний байр суурийг хүргэлээ.