Орос улс стратегийн тогтоон барих хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэх бодолгүй байгаа ч, үүнийг тусгаар тогтнолын баталгаа гэж үзэж байна хэмээн Д.Медведев Москва хотод Батлан хамгаалахын ажилтнуудын өмнө хэлсэн үгэндээ тэмдэглэв. Цөмийн зэвсэгтэй байна гэдэг Орос улсын тусгаар тогтнолыг хадгалах, хараат бус бодлого явуулахад тодорхойлох нөхцөл юм. Энэ бодлого энх тайван тогтоож, цэргийн дурын мөргөлдөөнөөс сэргийлж, хямарлын дараах нөхцлийг зохицуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм. Оросын хил орчмын зохицуулаагүй асуудал аюулгүй байдалд заналхийлж байна гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Гүрж улс гадны дэмжлэгээр цэргийн хүчин чадлаа сэргээж байна гэж тэрээр хэлэв. Европын аюулгүй байдлын гэрээний тухайд Д.Медведев хэлэхдээ, Орос улс энэ санаачилгад ямар хариу өгөхөд АНУ, НАТО-ийн харилцааны барометр байдаг. Москва, Вашингтон стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ хэлэлцээрийг бараг боловсруулсан гэж ерөнхийлөгч хэлсэн юм. Стратегийн давшилтын зэвсгийн тухай өмнөх гэрээний үйлчлэх хугацаа өнгөрсөн оны 12-р сарын 5-нд дууссан байна.