Хятад улс энэ жил олон улсын харилцааны системийг шинэчлэх үйл явцад идэвхтэй оролцох бодолтой байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Вэнь Зябао 11 дэх удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчийн хурлын 3-р чуулганы нээлтэд засгийн газрын үйл ажиллагааны илтгэлийг танилцуулахдаа ийнхүү мэдэгдэв. “Өнгөрсөн жил манай дипломат харилцаанд томоохон шинэ амжилт гарсан” гэж тэрээр тэмдэглэв. Дэлхийн санхүүгийн хямарлын үр дагавар, цаг уурын өөрчлөлтийг даван туулах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа Хятад улс олон талын хэд хэдэн чухал зөвлөлгөөнд онцгой бүтээлч үүрэг гүйцэтгэж байна.” “Энэ жил Хятад улс олон улсын системийг шинэчлэх үйл явцад идэвхтэй оролцож, хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхолыг хамгаалахын зэрэгцээ “Их хорийн бүлг”-ийн дээд хэмжээний уулзалт, олон улсын илүү чухал форумыг санхүүгийн ийм үйл ажиллагааны гол талбар хэмээн үзэж байгааг” Вень Зябао тэмдэглэв. Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжихэд онцгой анхаарал хандуулна гэж Хятадын Засгийн газрын тэргүүн хэллээ. Хятад улс эрчим хүчний нөөцийн салбарт хамтран ажиллах, мөн цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад гадаад бодлогын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ дэлхийг хамарсан шинжтэй асуудал, дэлхийн “халуун цэгийн” асуудлыг зохих ёсоор зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэх бодолтой байна. Хятадын засгийн газар, манай ард түмэн олон улсын хамтын нийгэмлэгтэй гар барилцан аюул занал, сорилын эсрэг хамтдаа тэмцэхэд бэлэн байна гэж БНХАУ-ыг Төрийн Зөвлөлийн сайд эцэст нь дүгнэн хэллээ. Мөн хөгжих боломжийг ашиглан дэлхийд энх тайван тогтоох үйлсэд шинээр хувь нэмэр оруулах бодолтой байна гэж хэллээ.