Интернет сүлжээний оросын сегментийн орон зай өнгөрсөн жил эдийн засгийн хямарлыг үл харгалзан 37 хувиар өсчээ. Үндэсний домений Зохицуулах төвийн захирал Андрей Колесниковын хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү ярисныг ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Түүний хэлснээр Рунет сайтын тоо өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлж байна. Зохицуулах төвийн мэдээгээр Рунетэд 2 сая 600 мянга гаруй домен байна. Өнгөрсөн жилийн гол үйл явдлын нэг нь “РФ” анхны кирилл бүс байгуулсан явдал юм гэж Колесников хэллээ. Энэ бүс “RU” бүстэй өрсөлдөх бус харин гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлнэ гэж тэрээр тэмдэглэв.