Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Украины ерөнхийлөгч Виктор Янукович нарын уулзалт хоёр орны сайн хөршийн харилцааг сэргээхэд чиглэж байна. Украины шинэ ерөнхийлөгч өнөөдөр Орос улсад айлчилж байгаатай холбогдуулан Кремлийн дээгүүр тушаалын эх сурвалж энэ тухай мэдэгдэв. Хоёр орны ерөнхийлөгч уулзаснаас хойш удаан завсарласны эцэст анх удаа ийнхүү уулзаж байна. Уулзалтын нэг зорилт улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх явдал юм. Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асар их боломж байна. Оросын түншүүдээс Украин энэ үзүүлэлтээр зургаадугаар байрт орж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Украины ерөнхийлөгч Виктор Янукович нарын Кремльд өнөөдөр болж байгаа яриа хэлэлцээний гол асуудал хийн тухай байна. Оросын байгалийн хийг европын хэрэглэгчдэд саадгүй хүргэх зэрэг энэ салбарт байгуулсан гэрээ, тохиролцоог тууштай биелүүлэхийг Оросын тал шаардаж байна. Үүний зэрэгцээ хоёр орны удирдагч Украин дахь Хар тэнгисийн флотын тухай хэлэлцэнэ. Мөн уулзалтын үеэр хэлний тухайд хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүхийг гуйвуулах оролдлогын эсрэг тэмцэх, ялалтын 65 жилийн ой баярыг тэмдэглэх зэрэгт их анхаарал хандуулахаар төлөвлөж байна.