Орос улсын парламентын дээд танхим Холбооны Зөвлөл иргэд барьцаат зээл авахыг хөнгөвчлөх хуулийг сайшаажээ. Баримт бичигт зааснаар анхны төлбөр орон сууцны өртгийн 30 хувь байсныг 20 хувь хүртэл бууруулсан байна. Шинэ хууль баталснаар барьцаат зээлээр орон сууц авах зээлдэгчдийн тоо хоёр гаруй дахин нэмэгдэнэ гэж засгийн газар үзэж байна.